|

Дархан-Уул аймаг цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарлажээ

Дархан-Уул аймгийн онцгой комисс өчигдөр (2022.03.14) 19:00 цагаас шуурхай хуралдаж, ханиад томуугийн тархалт их байгаа учир цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр гаргажээ. Улсын хэмжээнд томуугийн өвчлөл 24 хувь, орон нутгийн хэмжээнд 21 хувьтай байгаа учраас Орхон аймагт өчигдөр анхлан энэ шийдвэрийг гаргасан юм. Тэгвэл хэд хэдэн аймаг халдварын тархалтыг бууруулах зорилготойгоор цэцэрлэгийг 14 хоног хязгаарлах санал гаргаад буй аж

Дарханы эмнэлгийн хүүхдийн тасаг өндөр ачаалалтай байгаа бөгөөд риновирусээр өвдсөн хүүхдүүд их байгаа гэв.

Тодруулбал, нийт хүүхдүүдийн 14,71 хувь тус төрлийн вирус, томуугаар өвджээ. Ингэснээр аймгийн хэмжээний дэгдэлттэй болж, таван үе шатны дөрөвдүгээрт хүрсэн байна. Мөн амбулаторит үзүүлсэн 160 хүүхдийн 80 хувь 0-9 насныхан байгаа аж. Тиймээс сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг энэ сарын 28-ныг хүртэл хязгаарлалаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *