ЦЕГ: Хүмүүжигч өөрийгөө боомилж, нас барсан хэрэгт шинжээч эмч томилсон

Тавдугаар сарын 23-нд Говьсүмбэр аймаг дахь 425 дугаар хорих ангид эргэлтээр очсон эхнэртэйгээ хамт хүмүүжигч нас барсан хэрэг гарсан талаар өчигдөр мэдээлсэн. Уг хэргийг шалгах явцад тогтоогдсон нөхцөл байдлыг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

ЦЕГ-ын эх сурвалж “Цагдаагийн байгууллагад 2023 оны тавдугаар сарын 23-ны 09:55 цагт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 425 дугаар нээлттэй хорих ангийн байрлалд “Хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.Дуудлага, мэдээллийн дагуу Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад тус ангид ял эдэлж байсан 31 настай М нь хуульд заасан 24 цагийн хугацаагаар эргэлтээр ирсэн эхнэр 26 настай М-ийн амь насыг хохироож, улмаар өөрийгөө боомилж, нас барсан үйлдэлд шинжээч эмчийг томилон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна” гэв.

ШШГЕГ-аас хорих ангийн удаан хугацааны эргэлтийн байранд харуул хамгаалалтын биечилсэн болон телекамерын хяналтыг тогтмол тавьдаг ч хүмүүжигч болон тэдний ар гэрийнхний уулзалт хийж буй тусгайлсан өрөөнд телекамер суурилуулах, мөн биечилсэн хяналтыг байнга тавих боломжгүй хэмээн мэдээлсэн юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *