НҮБ:Малчин өрхийн талаас илүү хувь нь эрсдэл даах чадвар бага байна

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) малчин өрхийн гамшгийн эрсдэл даах чадварын дүн шинжилгээ хийж, өнөөдөр үр дүнг танилцууллаа.

Энэхүү судалгаанд Улаанбаатар хот болон 21 аймгийн 330 сумын 10023 малчин өрх хамрагдсан бөгөөд тэдний эрсдэл даах чадавхын дундаж түвшин 40.45 индекс оноотой гарсан байна.  Нийт өрхийн 57 хувь нь дунджаас доогуур түвшинд байгаа бол дөнгөж 10 хувь нь эрсдэл даах чадавхын 70-аас дээш түвшний индекстэй гарч, 20 хувь нь 20-оос доош түвшний оноотой буюу эрсдэл даах чадавх маш бага гэсэн үр дүн гарчээ.

Эрсдэл даах чадвар муутай өрхүүд ихэвчлэн хөрөнгө, боловсролын түвшин, суурь үйлчилгээ авах боломжоор хязгаарлагдмал байгаагийн улмаас өвлийн бэлтгэлээ хангалттай бэлтгэх чадамжгүй байдалд ордог байна. Нэг удаагийн байгалийн цочир үзэгдэлд тэд амьжиргаагаа залгуулдаг мал хөрөнгөө алдан ядуурлын доод шугам руу буух эрсдэлтэй ажээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *