Туул гол дагуу Баянзүрхээс 22-ын товчоо хүртэл хурдны зам барих концессын сонгон шалгаруулалт зарлажээ
Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциац хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцэж байна.
Уг зээл нь юунд зарцуулагдах талаар ажлын хэсэг болон салбарын сайдын өгсөн мэдээлэл:
Ашглалтад оруулснаас хойших 20-30 жилийн хугацаанд арчилгаа, засвар хийгээгүй. Иргэдийн хамгийн их зорчдог энэ чиглэлийн авто замын хамгийн их эвдрэлтэй, эрсдэлтэй хэсгийг тогтоож, ээлжит болон их засвар хийнэ.
- Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаар дамжин ОХУ-ын хил хүртэлх чиглэлийн авто замын арчлалт, бүтээн байгуулалтын ажил
- Налайх дүүргээс Дорноговь аймгийн Замын-Үүд сум хүртэлх авто замын ажил
- Улаанбаатар хотыг тойруулаад Богд уулын урдуур Хөшигийн хөндийгөөр дайруулаад нэг авто зам
- Туул голын дагуу Баянзүрхийн товчооноос 22-ын товчоо хүртэл Улаанбаатар хотод тууш авто зам барих ажлын концессын сонгон шалгаруулалтыг зарласан болохыг ЗТХ-ийн сайд С.Бямбацогт мэдээллээ.