Өнгөрсөн шөнө Завхан аймгийн Тэс суманд -46.2 градус хүрчээ
Өнгөрсөн шөнө Завхан аймгийн Тэс суманд -46.2 градус хүрсэн нь хамгийн хүйтэн байсан бол нийт нутгаар -21 градусаас дээш хүйтэн хоножээ.
Өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар жавартай хүйтэн байна. Зам даваа гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэнэ.
Шөнөдөө говийн аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангийн тал нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул дулаан хувцаслаж, хөлдөлт, осголтоос сэргийлэн онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг Цаг уур, Онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.