С.Эрдэнэ Ж.Батсуурийг шалгуулах гомдлоо Үндсэн хуулийн Цэцэд хүргүүлжээ

Парламентад сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгаа АН-ын хэдэн жил үргэлжилсэн дотоод асуудал эцэстээ Үндсэн хуулийн Цэцэд очлоо.

Тодруулбал, АН-ын дарга С.Эрдэнэ өчигдөр журмын нөхөд болох УИХ-ын гишүүн Ц.Туваан, Ж.Батсуурь хоёрыг Үндсэн хуулийн Цэцэд өгч, шалгуулахаар болсон талаараа мэдэгдэв.

Тэрбээр Ц.Туваан, Ж.Батсуурь хоёрыг шалгуулах гомдлоо өнгөрсөн даваа /2022.03.14/ гарагт Үндсэн хуулийн Цэцэд хүргүүлжээ.

Энэ талаараа УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ “АН-аас нэр дэвшиж УИХ-д гарсан ч хууль зөрчсөн Ц.Туваан, Ж.Батсуурь нарыг Үндсэн хуулийн Цэцэд шалгуулахаар өгсөн. Үндсэн хуулийн Цэц энэ асуудлыг шийдэх байх” хэмээн тодотгосон билээ.

Тэгвэл АН-аас нэр дэвшиж парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батсуурь намын даргын сунгаанд өрсөлдөхөөр бүртгүүлээд байгаа юм. Харин УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийн талаас намынх нь Дотоод сонгуулийн хорооноос зарласан намын даргын сунгааг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн.

Тэрбээр “Миний хувьд АН парламентад суудалтай болохоор УИХ-ын гишүүн хүн даргалж байх ёстой гэдэг үзэл санаатай байдаг. О.Цогтгэрэл гишүүн нэрээ татсан, тиймээс нэрээ дэвшүүлсэн. Олон сайхан залуус нэрээ дэвшүүлэх байх гэж бодсон ч экс Ерөнхийлөгч Х.Баттулга л нэрээ дэвшүүлсэн. Би 500 сая төгрөгийн дэнчингээ төлчихсөн” хэмээн ярьсан.

А.ЭНХЖИН

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *