Умард Солонгосын харвасан пуужин Пёньян хотынхоо дээр дэлбэрч газарджээ

Өнгөрсөн Лхагва гарагт Умард Солонгосын дэглэм баллистик ангиллын пуужин туршсан нь амжилтгүй болсныг Сөүлийн эрх баригчид өмнө нь мэдээлсэн билээ.

Умард Солонгосын төв хэвлэлүүд зэвсгийн туршилт бүрийнхээ дараа 24 цагийн дотор үр дүнг нь бахархалтайгаар мэдээлдэг уламжлалынхаа дагуу Пёньян хотын Сунан дүүргээс харвасан пуужин тэр дороо дэлбэрч, хэлтэрхийнүүд нь нийслэлийн суурьшлын бүсэд унасан тухай холбогдох эх сурвалжууд мэдээлсэн юм.

“Умард Солонгос өөрийн удирдагчийн аугаа амжилтын талаар үлгэр домог мэт мэдээлдэг. Харин алдаа дутагдлаа нуун, дарагдуулдаг” гэж Сөүл хотын Сэжон Хүрээлэнгийн судлаач Чон Сён Чан энэ тухай хэвлэлд ярьжээ.

Ирэх сард Пёньяны эрх баригчид Умард Солонгосын үүсгэн байгуулагч Ким Ил Суны мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэхээр бэлдэж байгаа. Ирэх сарын 15-нд тохиох энэ үйл явдлын үеэр тус улс цэргийн томоохон хэмжээний парад зохион байгуулж, зэр зэвсгийн хүчин чадлаа дэлхий нийтэд сурталчлахаар бэлдэж байгаа талаар мэдээлэл түгсээр байгаа аж.

Эх сурвалж: AFP

О.НАРАНТУЯА

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *