Дуут дохио дуугарахад УИХ-ын гишүүдийг бүгдийг ордноос гар гэжээ
УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаан дууссаны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар бүх гишүүдийг ордноос гарч, цэцэрлэгт очихыг сануулжээ.
Учир нь 16:00 цагаас онцгой байдлын сургуулилт хийж, түгшүүрийн дохиог дуугаргах юм. Дуут дохиог Улаанбаатар хотын хэмжээнд нийт 60 цамхгаар зарлан мэдээлэх ажээ.