Оросууд Инстаграмтай тун төстэй Россграм аппликэйшнийг хөгжүүлжээ

Украины хямралтай холбоотойгоор ОХУ-д мөрдөгдөж эхэлсэн хуулиар Meta компани (хуучнаар Фэйсбүүк) “экстремист байгууллага” ангилалд орсон тул тус компанийн үйлчилгээнүүд гуравдугаар сарын 14-нөөс эхлэн хаагдаж байв. Тэр дундаа Инстаграм Оросын зах зээлд өргөн тархсан сошиал үйлчилгээ байсан юм.

Тэгвэл энэ орон зайг нөхөхөөр Оросын мэргэжилтнүүд Инстаграмтай тун төстэй Россграм хэмээх аппликэйшнийг хөгжүүлжээ.

Упор на заработок блогеров: чем "Россграм" отличается от Instagram | В России | 16.03.2022 | РЕН ТВ

 

Гуравдугаар сарын 28-ны өдөр Россграмыг эхний ээлжинд хөрөнгө оруулагчид, ивээн тэтгэгчид, хэвлэл мэдээллийнхэнд зориулж танилцуулахаар болсон байна. Дараа нь энгийн хэрэглэгчдэд танилцуулах юм байна.

“Миний хамтрагч Кирилл Филимонов болон манай багийн хөгжүүлэгчид энэхүү боломжийг ашиглан өргөн хэрэглэгддэг сошиал сүлжээний Орос хувилбарыг эх орон нэгтнүүддээ нээх гэж байна” гэж Россграмыг үүсгэн байгуулагчдын нэг Александр Зобов өөрийн Вконтакте хуудсанд бичжээ.

Эх сурвалж: Business Insider

А.ЭНХЖИН

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *