|

Хөтөлийн “Цемент Шохой” ХК-ийн захирлаар Л.Наранбаатарыг түр томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хувьчлалыг хүчингүй болгосон юм.

Тодруулбал, Засгийн газар 2015 онд хийсэн өмч хувьчлал буруу байсныг залруулж, алдагдсан өмчөө буцаан авч байна гэж ойлгох хэрэгтэй хэмээн ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл хэлж байв.

Тодорхой эзэн гэх хүнгүй болсон Хөтөлийн “Цемент Шохой” ХК-ийн захирлаар эдийн засагч Л.Наранбаатарыг түр томилжээ.

Л.Наранбаатар нь “Гложекс майнинг консалтинг групп” ХХК-ийн ерөнхий захирал, эрдэс баялгийн эдийн засагч, АН-ын ҮЗХ-ны гишүүн. Намынхаа эрх барих дээд байгууллагад Дархан-Уул аймгийг төлөөлдөг нэгэн билээ. Ард түмэнд “тэмцэгч” дүрээрээ илүү танил ч гэж хэлж болохоор. Учир нь АН-ын дарга асан З.Энхболд Тавантолгойн талаар эх оронч үгээ хэлж байх яг тэр агшинд Л.Наранбаатар хорсолтойгоор бээлий шидэж байсан түүхтэй.

Т.ТҮШИГ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *