ХХБ-аас их хэмжээний мөнгө залилсан этгээдийг БАРИВЧИЛЖЭЭ
Хэд хэдэн удаагийн онц ноцтой луйврын хэргээр эрэн сурвалжлагдаад байсан 34 настай Б.Бямбадоржийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж, шагналд нь 20 сая төгрөг амлаад байв. Тэгвэл тухайн иргэнийг баривчилжээ.
Түүний холбогдсон хэргийг эргэн сануулбал, Худалдаа хөгжлийн банкны Шангрила дахь салбараас 2 сая ам.доллар буюу 5.7 тэрбум төгрөг залилсан ноцтой хэрэг 2021 оны тавдугаар сарын 25-нд гарсан. Залилан хэлбэрээр гүйлгээ хийгдсэн хоёр сая ам.долларын 1.1 саяыг нь Улаанбаатар хотоос том оврын автомашин дотроос олсон бөгөөд үлдэгдэл валют олдоогүй гэх мэдээлэл бий. Тухайн этгээд нас барсан иргэний бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, гүйлгээг хийсэн аж. Мөн 2019 онд ч мөн БНХАУ-ын иргэний данснаас 1.3 тэрбум, 2020 онд хуурамч бичиг баримтаар 99 сая төгрөг залилсан байна.
Б.БАЯРТ