Чежүд алга болсон Монгол иргэдээс хойш далайн боомтуудын шалгалтыг чангалжээ
Зургаадугаар сарын 28-ны өдөр /2022.06.28/ БНСУ-ын Чежү аралд аялал жуулчлалын журмаар ирсэн Монгол жуулчдын 23 нь хууль бусаар оршин суухаар үлдсэн байж болзошгүй тухай мэдээлэл цацагдсан.
Тухайн иргэдийн визийн хугацаа дуусах дөхсөн бөгөөд долдугаар сарын 9, 14-нд хуваарьт нислэгтэй аж. Монгол иргэд алга болсноос хойш зургаадугаар сарын 23-ны өдөр /2022.06.23/ Чежү арлаас Мокпо хоёрын хооронд гатлага онгоцонд сууж хотоос гарах гэж байсан нэг иргэнийг барьсан байна.
Алга болсон 23 иргэнийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж буй бөгөөд Чежүгээс гарах онгоцны буудал, боомтууд дээрх хяналт шалгалтыг чангатгасан байна. Тухайн үйл явдлаас болж аялалын зорилгоор Чежү мужийг зорих иргэдэд хяналт тавих, цаашлаад дараа дараагийн удаа жуулчлах монгол иргэдэд сайн үр дагавар авчрахгүй тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж байна.
Б.БАЯРТ