Далайн “нүүдэлчид” амьсгалаа яаж удаан барьдаг вэ
Хэрвээ та амьсгалаа түгжээд ус руу орвол бие чинь автоматаар зүрхний цохилтын тоог бууруулж, цусны судаснуудыг нарийсгаж, дэлүүг агшаадаг. Энэхүү хариу үйлдэл нь хүчилтөрөгч бага орчинд байхад энерги хэмнэх зорилготой үүсдэг юм.
Ихэнх хүмүүс усан дотор амьсгалаа хэдэн секунд л барьж чаддаг бол зарим нь нэг хоёр минут хүрдэг. Харин Бажау угсаатны хүмүүс далайд 61 метрийн гүнд 13 минут хүртэл амьсгалаа түгжиж чаддаг байна.
Эдгээр нүүдэлчин амьдралын хэв маягтай хүмүүс Филиппин, Малайз, Индонез улсуудаар амьдардаг. Тэднийг усан дор хэрхэн ийм удаан амьсгалаа барьж чаддагийг илрүүлэх гэсэн судалгаа “The Cell” сэтгүүлд 2018 онд нийтлэгдэж байжээ.
Тус судалгаагаар бол Бажау хүмүүсийн ДНХ-д үүссэн мутаци тэдэнд усан дотор дасан зохицоход тус болдог аж. Тэрхүү мутаци нь Бажаучуудын дэлүүг энгийн хүмүүсээс илүү том болгож, амьсгалаа удаан барих боломжтой болгосон байна.
Эх сурвалж: National Geographic
Б.БУЯНДОРЖ