ОХУ Киевийн ойролцоох цэргийн ажиллагааг багасгахаа зарлав

Өчигдөр /2022.03.29/ ОХУ болон Украины төлөөлөгч нар Истанбул хотноо уулзаж хэлэлцээр хийжээ. 

Хэлэлцээрийн үед Оросын тал Украины хойд хэсэг болох Киев хотын ойролцоох цэргийн үйл ажиллагааг багасгахаа амласан байна.

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд александр Фомин хэлэхдээ “Харилцан итгэлцэл болон цаашдын хэлэлцээрүүд амжилттай өрнөж тохиролцоонд хүрэхийн тулд, Киев болон Чернигов руу чиглэсэн цэргийн үйл ажиллагааг эрс багасгах шийдвэр гаргалаа” хэмээн сэтгүүлчдэд мэдээлэл өгчээ.

Харин Украины талаас төвийг сахих статуст шилжиж ямар нэгэн холбоонд нэгдэж, гадаад цэргүүд байрлуулах бааз байгуулахгүй гэсэн санал тавьсан байна. Харин НАТО холбооны тавдугаар зүйлд заасантай ижил аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөхийг хүсжээ. Энэхүү баталгааг гаргаж өгөх боломжтой орнуудаар НАТО холбооны гишүүд болох Канад, Польш, Турк улсуудыг нэрлэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *