Талибанчууд төрийн албан хаагч эрэгтэйчүүдийг сахал ургуулахыг шаарджээ
Афганистан улсад Талибанчууд төрийн албан хааж буй бүх эрэгтэй ажилчдыг сахал ургуулж, уламжлалт хувцас өмсөхийг шаарджээ. Мягмар гарагт (2022.03.29) Талибаны буяныг түгээн дэлгэрүүлэх, хорон муугаас сэргийлэх яам ажилчдыг төрийн өмчит барилгын үүдэнд шалгасны дараа оруулсан байна.
Дүрмийг баримтлаагүй ажилчдыг оффис руу оруулахгүй, цаашлаад ажлаас халах хүртэл арга хэмжээ авна. Мөн ажилчид сахлаа хусаж болохгүй бөгөөд Барууны загвартай хувцас өмсөж болохгүй аж. Мөн Исламын хуулийн дагуу үүр цайснаа эхлэн бүрэнхий нөмрөхөөс өмнө дор хаяж есөн удаа залбирах тушаал гаргажээ.
Эх сурвалж: Indepentent
Б.БУЯНДОРЖ