Хөл хорионы улмаас 400 сая хүүхдийн суралцах эрх одоо хүртэл хязгаарлагдаж байна

НҮБ-ийн Хүүхдийн сан 23 улсын, 405 сая гаруй хүүхдүүдийн суралцах эрх хөл хорионы улмаас одоог хүртэл хязгаарлагдаж байгааг онцолжээ. Тус сангийн тооцоолсноор 147 сая гаруй сурагч танхимаар орох ёстой хичээлүүдийн талд нь хамрагдаж чадаагүй байна.

Хүүхдийн сангийн гүйцэтгэх захирал Кэтрин Рассел хүүхдүүдийг цар тахлын чимээгүй хохирогчид гэжээ. Тэрбээр“BBC” агентлагт ярилцлага өгөхдөө “Уншиж чаддаг, тоо бодож чаддаг байсан хүүхдүүд хөл хорионы дараа чаддаггүй болоод ирж байна. Бага орлоготой гэр бүлийн хүүхдүүд ажил хийх болсон. Зарим бага насны охидыг эрт гэрлүүлж байна. Энэ бол аймшигтай хувь тавилан” хэмээжээ.

Хөл хорионы өмнө дэлхий даяар өгч буй хандивын 8.8% нь боловсролд зарцуулагддаг байсан аж. Энэ тоо 2020 онд 5.5% болж буурчээ. Хатагтай Рассел боловсролын тогтолцоог нөхөн сэргээхэд дан ганц улс орнуудын боловсролын яамдууд бус дэлхий даяар нэгдэж ажиллахыг уриалсан байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *