Уран гулгалтын гурван удаагийн аварга Кристен Мур-Тауэр, Майкл Маринаро нар зодог тайллаа

Канадын уран гулгалтын 3 удаагчийн аварга Кристен Мур, Майкл Маринаро нар их спортоосоо зодог тайлж буйгаа зарласан байна. Тэд 2014 оны зургадугаар сараас эхлэн хамтран тэмцээнд оролцож эхэлсэн юм.

Энэ тухай Маринаро хэвлэлийн бага хуралын үеэр “Эх орноо төлөөлөн тэмцээнд оролцох нь миний хувьд нэр төрийн хэрэг. Миний амьдралын нэг хэсэг байсан бүх хүмүүст баярлалаа. Би та бүхний надад заасан ур чадвар, сургамж гэх мэт бүхнийг бусдад дамжуулахын тулд чадах бүхнээ хийх болно.Энэ бүхний ард ээж аав минь байгаагүй бол би одоо энд зогсож байхгүй болов уу? Бидэнд дэмжлэг үзүүлж, мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгосонд талархал илэрхийлье. Эцэст нь, насан туршийн дурсамж дүүрэн, энэхүү гайхалтай аяллаа хуваалцсан Кристенд баярлалаа” хэмээсэн байна.

Эх сурвалж: Skate Canada

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments