Н.Тавинбэх: Цахилгаан, дулааны үнийг 28 хувиар нэмэх шаардлагатай
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.
Тэрбээр “Өнөөдрийн хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын тулгамдаж буй асуудал, ажлын явц, цахилгаан автомашиныг цэнэглэх техникийн боломж зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Мөн Засгийн газрын ээлжит хуралдаан бүрээр олон улсад үүсээд байгаа нөхцөл байдал Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар хэлэлцэж буй” гэв.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Үнэ тариф хариуцсан хараат бусаар шийдвэр гаргадаг эрх бүхий эрчим хүчний зохицуулах газраас хийсэн тооцооллоор одоо байгаа цахилгаан дулааны эрчим хүчний хэрэглэгчийн үнийг дор хаяж 28 хувиар нэмэх шаардлагатай гэсэн судалгаа гарсан. Үнийг нэмэхгүй байвал эрчим хүчний салбар хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөлд хүрэхээр байна.
Ялангуяа цар тахлаас шалтгаалсан, европт болж байгаа үйл явдлаас шалтгаалан хамгийн их хүчтэй нөлөөлөлд өртөж буй салбар бол эрчим хүчний салбар юм” гэлээ.
Юугаасолиороодбайгаамбол.Өртэй хүмүүсээс авчихад болно.Гэо хорооллоор нь дүүрэн хүмүүс тогоо төлөхгүй хулгайч орк шиг л байдаг.ХҮН БОЛГОН ТОГНЫ МӨНГӨӨ ТӨЛВӨЛ АЛДАГДАЛД ОРОХГҮЙ.Зарим байгууллагууд ч хулгайлдаг.
Хүний охин хүүхдийг малаа харуулна гэж гуйж хөдөөавааччихаад дүүгээрээ нүдний ухархайны ясыг нь цөмөрвөл цохиулаад харанхуй шөнө өмссөн хувцастай нь хөөж явуулсандаа санаач.Балиар юм чинь