|

АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч Ж.Батсуурь нэрээ татлаа

АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч Ж.Батсуурт нэрээ татаж буйгаа өнөөдөр /2022.04.02/  мэдэгдлээ.

Тэрбээр, “Намын сонгуулийн сурталчилгааны явцад буюу өнгөрөгч 31-ний өдөр Монгол Улсын Дээд шүүхээс АН-ын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг шинээр бүртгэн авснаар шинэ нөхцөл байдал үүслээ. Үүссэн нөхцөл байдлыг тодруулах зорилгоор УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдааны шийдвэрийг албажин гартал намын даргын сонгуулийн санал хураалтыг түр хойшлуулж, шинэчлэн бүртгэсэн дүрэмд нийцүүлэн зохион байгуулахыг АН-ын дотоод сонгуулийн хорооноос шаардсан боловч бидний саналыг хүлээж авсангүй.

Иймд миний бие АН-ын дотоод сонгуулиас нэрээ татаж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ.

Т.ТҮШИГ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *