Украин Оросын хот руу цохилт өглөө
Баасан гарагт Украины нисдэг тэрэгнүүд хил давж Белгород хот дахь газрын тос хадгалах төвд агаарын цохилт өгсөн хэмээн ОХУ мэдэгдсэн байна. Энэхүү цохилтыг Украины зэвсэгт хүчин өгсөн эсэхийг тус улсын гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба одоогийн байдлаар батлах, үгүйсгэх боломжгүй байна хэмээжээ.
Белгород бүсийн захирагчийн хэлснээр баасан гарагийн өглөө Украины хоёр Ми-24 нисдэг тэрэг хил давж агаарын цохилт өгсөн байна. Цохилт өгсөн газрын тос хадгалах төв Украин, ОХУ-ын хилээс 40.23 км зайтай байрладаг аж. Зарим Украин шинжээчид хоёр улсын хэлэлцээрийг амжилтгүй болгох эсвэл дайралтаа үргэлжлүүлэх шалтгаан хайсан Оросууд өөрсдөө цохилт өгсөн байх магадлалтай гэж үзэж байгаа юм.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч баасан гарагт Дмитрий Песков “Болсон явдал хэлэлцээрийг цаашид үргэлжлүүлэхэд туслах огт зүйл биш” хэмээжээ.
Эх сурвалж: Guardian
Б.БУЯНДОРЖ