|

НҮБ дахь Оросын төлөөлөгч: 20 жил дипломат албанд ажиллахдаа эх орноосоо ингэтлээ ичиж байсангүй

Швейцарийн Женев хот дахь НҮБ-д суугаа ОХУ-ын дипломат төлөөлөгчийн газрын гишүүн Бондарев НҮБ-ын төлөөлөгчийн газрыг хариуцдаг ОХУ-ын ГХЯ-ны дэд сайд Геннадий Гатиловт хаягласан захидалдаа огцрохоо мэдэгджээ.

Тодруулбал, тэрээр Владимир Путины Украины эсрэг эхлүүлсэн дайныг буруушааж, гадаадын мэргэжил нэгт нөхдөдөө хатуухан үгтэй захидал илгээжээ.

НҮБ дахь Оросын төлөөлөгч: Эх орноосоо ингэтлээ ичиж байсангүй

 

Бондарев Ройтерс агентлагт яриа өгөхдөө “Даваа гарагийн өглөө би урьдын адил ажилдаа ирчхээд чөлөөлөгдөх өргөдлөө илгээгээд явсан. Хэдэн жилийн өмнөөс би энэ тухай бодож эхэлсэн ч энэ гамшиг намайг ийм алхам хийхэд хүргэлээ” гэжээ. Бондарев Украины дайныг буруушааж байгаагаа Оросын дээд албан тушаалтнуудад хэд хэдэн удаа хэлсэн ч түүнд “ямар ч үр дүнгүй учраас амаа хамхиж явсан нь дээр” гэж хэлж байжээ.

Мөн ВВС-д ярилцлага өгөхдөө “Би хоёрдугаар сараас хойш засгийн газрын хийж байгаа зүйлтэй огт санал нийлэхгүй байгаа юм. Цаашид би үүнтэй холбогдохыг хүсэхгүй байна” гэв. Тэрээр “Миний бодлоор ихэнх хүмүүс суртал ухуулга, эрх баригчдын хэлсэн зүйлийг л дагаж мөрддөг. Та яаманд ажиллавал яамны зааврыг дагаж мөрдөх ёстой болно. Яамыг шүүмжилдэг байдал үндсэндээ үгүй болсон” гэв.

Түүнээс таныг урвагч гэж нэрлэх вий гэхээс айж байна уу гэж асуухад “Тэд намайг аль хэдийнээ урвагч болсон гэж бодож байгаа” гэж хариулжээ.

Эх сурвалж: ВВС

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *