|

Их Британи олон пуужин зэрэг харвах чадвартай зэвсэг Украинд илгээнэ

Их Британи олон пуужин зэрэг харвах чадвартай, 80 километрийн зайд буй байг онох хүчин чадал бүхий M270 нэртэй зэвсгийг Украин руу илгээхээр болсон гэдгээ өнөөдөр (2022.06.06) мэдэгджээ. Тус улсын Батлан хамгаалахын сайд Бен Уоллес хэлэхдээ ОХУ-ын дайны стратеги хувьсаж байгаа тул Их Британиас Украинд үзүүлэх тусламж өөрчлөгдөх болно гэсэн байна.

Уоллес мэдэгдэл хийхдээ “Путины цэргүүд хотуудыг газартай нь тэгшлэхдээ ашигладаг холын тусгалтай пуужингаас Украинчууд өөрсдийгөө хамгаалахад эдгээр өндөр хүчин чадал бүхий олон пуужин харвадаг системийг туслах болно” хэмээжээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украин руу M142 HIMARS нэртэй пуужингийн систем илгээхээ мэдэгдсэн. Үүний эсрэг Владимир Путин хэлэхдээ АНУ HIMARS системийн холын тусгалын пуужинг Украин руу илгээвэл хариу арга хэмжээ авна гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments