Ухаалаг линз компьютерын дэлгэц шиг байх уу

“MojoVision” нэртэй компани харааг засахаас гадна ухаалаг дэлгэц мэт үйлдэлтэй линз бүтээхээр ажиллаж байна. Тус компанийн ажилтан Стив Синклэр “Хөгжимчин хүмүүс дууны нот, үгээ нүднийхээ өмнө харж болно. Эсвэл та спортоор хичээллэдэг тамирчин бол зүрхний цохилт гэх мэт бусад амин үзүүлэлт мөн хэр хол зам гүйсэн гэх мэт мэдээллүүдээ харах боломжтой” гэжээ.

 

 

Тус компани ухаалаг линзний анхны загвараа бүтээсэн бөгөөд тун удахгүй туршиж эхлэх юм. Ухаалаг линзийг маш олон зүйлд хэрэглэж болох аж. Тухайлбал Колумбын их сургуулийн нүд судлаач Ребекка Рожас хэлэхдээ “Линзүүдэд нүдний даралт эсвэл цусан дахь сахарын түвшинг хэмжих үйлдэл нэмж болно” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments