Түргэн тусламж руу олон зуун удаа залгасан Британи эмэгтэйг шоронд хорьжээ

Их Британийн Донкастер хотод оршин суудаг 58 настай Хелен Спенсер нэртэй эмэгтэй түргэн тусламж руу олон зуун удаа шаардлагагүй дуудлага хийсэн учраас 15 сарын хорих ял сонссон байна. Түүнд шаардлагагүй дуудлага хийхээ зогсоохгүй бол шоронд хорих ял оноогдох болно гэдгийг анхааруулсан ч тэрээр үргэлжлүүлэн залгасаар байжээ.

Ийм учир Шеффиелдийн шүүхийн шүүгч Жереми Ричардсон “Энэ явдал үргэлжлээд байж болохгүй. Та өөрийнхөө үйлдлийг өөрчил эс бөгөөс шүүх хийх хэрэгтэй зүйлээ хийж үүнийг таслан зогсоох болно” гэж хэлж Спенсерт хорих ял оноосон аж. Түүнд сэтгэл зүйн үнэлгээ хийсэн эмч Спенсерийг хэд хэдэн сэтгэл зүйн эмгэгтэй гэж дүгнэсэн. Шүүгч Ричардсон өршөөл үзүүлэхэд бэлэн байсан гэсэн ч хорих ял заавал оноох ёстой гэжээ. Спенсер өнгөрсөн жилийн зургаадугаар сард 18 сарын тэнсэн харгалзах ял оноосон. Гэвч тэрээр тус цагаас хойш олон удаа дуудлага хийсэн тул шүүгч түүнд 15 сарын хорих ял оноосон байна. 

Эх сурвалж: BBC

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *