|

Дэлхий хамгийн цөмийн бохирдолтой арал “Bikini Atoll”

Дэлхийн хамгийн цөмийн бохирдолтой арал дээр сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд ямар ч хүн амьдраагүй хэвээр байна.

Номхон далайд байрлах энэхүү “Bikini Atoll” гэх арал дээр амьдардаг байсан оршин суугчдыг 1946 онд нүүлгэн шилжүүлсэн бөгөөд үүний дараагаар 1958 он хүртэл цэргүүд цөмийн зэвсгийн туршилтыг тус газар хийдэг байсан ажээ.

Тэд нийт 23 цөмийн зэвсгийг агуй, хад, агаарт болон усан доор байрлуулсан ба эдгээр нь Хирошима, Нагасаки хотуудад хаясан бөмбөгнөөс 1000 дахин хүчтэй байжээ.

Хэдий тус туршилт дууссаны дараагаар оршин суугчдыг буцаад арал дээр амьдарч болно гэж байсан ч, тухайн арал дээрх цөмийн зэвсгийн агууламж өндөр түвшинд байсан төдийгүй одоог хүртэл хүмүүс амьдрах битгий хэл, аялахад ч аюултай гэж эрдэмтэд анхааруулсан байна.

Эх сурвалж: Vadda Magazine

Г.ОЮУНТУЯА

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *