Өнөөдөр дэлхийн түүхэнд: Долли хонийг хамгийн анх удаа амжилттай клончилжээ
1996 оны 7-р сарын 5-ны өдөр Долли хэмээх хонийг Эдинбургийн их сургууль, Шотландын Розлин институтын эрдэмтэд Йан Вилмут болон Кэйт Кэмпбел нар хамгийн анх удаа амжилттай клончилжээ. Клонын арга гэдэг нь эсийг хуулбарлаж өмнөхтэй нь ижил амьд биет гаргаж авахыг хэлдэг байна. Эхэндээ тэр хургыг “6LL3” гэж кодчилон нэрлэдэг байсан бөгөөд сүүлд дуучин жүжигчин Долли Партоны нэрээр нэрлэх болжээ. Түүнийг төрөх үед нь хамт байсан малчдын нэг нь энэ нэрийг санал болгосон аж.
Нас бие гүйцсэн эм хонины дэлэнгээс микроскопийн зүү ашиглан хөхний булчирхайн эсийг нь авч өсгөвөрлөн хэд хэдэн удаа хэвийн үр хөврөл бий болгосны нэг нь 148 хоногийн дараа хурга болон мэндэлжээ. Түүнээс 6 жил хагасын дараагаар харамсалтайгаар тэрбээр уушгины болон үе мөчний үрэвсэл өвчнөөр үхсэн байна. Энэхүү үйл явдал нь насанд хүрсэн хөхтөн амьтны аль ч эсээс ДНХ-ийн өгөгдөл болон үр хөврөлийг авч дараагийн ижилхэн амьд амьтныг бий болгох боломжтойг харуулснаараа шинжлэх ухааны томоохон нээлт болсон билээ.
Эх сурвалж: History
Б.БУЯНДОРЖ