Кимтэёнийн Энхтуул захиралтай “Илт Хан” компанийн 58 хувийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эзэмшдэг
УИХ-ын гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ бүртгэж, жил бүрийн хоёрдугаар улиралд багтаан нийтэд мэдээлдэг хуультай. Үүний дагуу УИХ-ын гишүүдийн хөрөнгийн мэдээллийг АТГ-аас мягмар гарагт нээлттэй болгов.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 103 сая төгрөгийн орлоготой. 162 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг орон сууц, нэг зуслангийн байшинтай.
Мөн 100 сая төгрөгийн үнэлгээ бүхий үнэт эдлэл, 900 сая төгрөгийн хадгаламжтай. Компани нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалтын тухайд Эрдэнэс Тавантолгой ХК 1072ш, Аялал жуулчлалын “Илт Хан” ХХК-ийн 58 хувийг эзэмшдэг.
Тэгвэл “Илт Хан” компани нь цайны газар, гадаад худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр 2016 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ компанийн захирлаар Кимтэёнийн Энхтуул ажилладаг. Хувьцаа эзэмшигчээр нь У.Хүрэлсүхийн эхнэр Л.Болорцэцэг бүртгэлтэй байна.