Өсвөрийн гимнастикчид ДАШТ-д өрсөлдөнө
Уран сайхны гимнастикийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 7-9 ны өдрүүдэд Румын улсад болно.
Монголын баг шүүгч Б.Эрдэнэзаяа, дасгалжуулагч Б.Болормаа, Б.Халиун гэсэн бүрэлдэхүүнтэй оролцох бөгөөд тамирчдын хувьд У.Айыына, А.Хонгорзул, Н.Урангоо нар ганцаарчилсан төрөлд авъяасаа сорих бол П.Энэрэл, П.Аялгуу, Б.Цэрэнханд, С.Мөнхгэрэл, Н.Мандуухай, Х.Минжин нар багийн төрлөөр тус тус өрсөлдөнө. Багийн ахлагчаар Надежда Софронова ажиллах юм.