О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нар хамаатнуудынхаа дансыг ашиглан нууцаар койн нийлүүлж, арилжаалжээ
Зах зээлд IHC койн гаргах замаар иргэдээс 30 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн “Их бит” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь татан төвлөрүүсэн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан болон зах зээлд манипуляц хийж, олсон орлогыг угаасан гэх хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд өнөөдөр нэр бүхий гурван иргэнийг цагдан хорьсон юм.
Цагдаагийн байгууллагаас хийсэн шалгалтын эхний дүгнэлтээр О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нар хамаатнуудынхаа дансыг ашиглан зах зээлд нууцаар койн нийлүүлж, арилжаалсныг тогтоосон байна. Харин тэдэнтэй хамтарч байсан Б.Идэр-Од цагдаагийн байгууллагын шалгалтаас өмнө хувьцаагаа худалдан гадаад руу явжээ.
ТВ8 телевизийн “ТОЛЬ” мэдээллийн хөтөлбөрөөс бэлтгэв