ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал жаргал ирнэ

Аргын тооллын 2 сарын 3, Сугар гараг. Билгийн тооллын 13

ӨВЛИЙН АДАГ ХАРАГЧИН ҮХЭР САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ, ХАР ЛУУ ӨДӨР

  • Үс засуулвал: Жаргал ирнэ.
  • Наран ургах, шингэх: 00.00-13.00
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
  • Суудал: Ус

Өглөгт охин одтой, хар луу өдөр. Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments