“Эрдмийн хонх” Монгол оюутны тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын танилцуулга

“Эрдмийн хонх” Монгол оюутны тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын танилцуулгыг хүргэж байна.

НЭГ: Нийтлэг үндэслэл, зорилго:

Монгол Улсын их, дээд сургууль коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдаас сурлага, урлаг спортын өндөр амжилт гаргасан, нийгэм олон нийтийн ажилд идэвх санаачлагатай, оюутны өөрийн удирдах байгууллагад бодит хувь нэмэр оруулсан, тэргүүний оюутан, залуусыг шалгаруулах, нийт их, дээд сургуулийн оюутны холбоонуудаас шилдэг оюутны холбоог шалгаруулан олон нийтэд алдаршуулах явдал юм.

Их дээд сургуульд суралцаж буй шилдгийн шилдэг 9 оюутан, шилдэг оюутны холбоо, зөвлөлийг шалгаруулж “ЭРДМИЙН ХОНХ” Монгол оюутны тэргүүн дээд шагналын эзнээр тодруулан цом, хүндэт өргөмжлөл, үнэ бүхий зүйл хүртээнэ.

Үүнд:

  1. Нийгэм, олон нийт, хүмүүнлэгийн оны шилдэг оюутан
  2. Техник, технологийн оны шилдэг оюутан
  3. Биеийн тамир, спортын оны шилдэг оюутан
  4. Санхүү, эдийн засаг, бизнесийн оны шилдэг оюутан
  5. Соёл, урлагийн оны шилдэг оюутан
  6. Анагаахын оны шилдэг оюутан
  7. Хууль, зэвсэгт хүчний оны шилдэг оюутан
  8. Боловсролын оны шилдэг оюутан
  9. Хөдөө аж ахуйн оны шилдэг оюутан
  10. Их, дээд сургуулиудын оны шилдэг оюутны холбоо

ХОЁР: Шалгуур болзол :

  • Монгол оюутны нэр хүндийг улс орон, тив дэлхийн хэмжээнд гаргасан.
  • Суралцаж буй мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэн судлагаа шинжилгээ хийдэг.
  • Үеийн залуусаа манлайлан эерэг үлгэр дууриалал үзүүлдэг.
  • Баг хамт олноо удирдан улсын болон, олон улсын тэмцээнд ажилттай оролцож шагналт байруудад шалгарсан байх.
  • Өөрийн авьяас чадварыг дайчлан шинэ биет бүтээл гаргасан байх.

 

ГУРАВ: Бүрдүүлэх материал, шалгаруулалт :

  • Нэр дэвшүүлэх: Дэвшүүлж буй салбараа тодорхойлонсургуулийн захиргаа, оюутны байгууллага болон хувь оюутан өөрийн нэрээ дэвшүүлж болно
  • Бүрдүүлэх материал: Нэр дэвшүүлж буй үндэслэл, холбогдох материаллыг namokh.mn@gmail.com хаягаар илгээх, мөн эх материалаа “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбооны төв байр /Монгол Ардын Намын төв байр Тусгаар Тогтнолын ордны 2 давхар/ 203 тоотод ирүүлэх
  • Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2021 оны 10-р сарын 30-ны өдрийн 18:00 цаг хүртэл
  • Шалгаруулалт: Шүүгчдийн бүрэлдэхүүн ирүүлсэн материалуудаас салбар тус бүрд шилдэг оюутныг шаргаруулан 2021оны 11-р сарын 07-ны өдөр Төрийн ордны Их танхим-д зохион байгуулагдах ЭРДМИЙН ХОНХМонгол оюутны тэргүүн дээд шагнал гардуудах ёслолын арга хэмжээн дээр шагналыг гардуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбооны фейсбүүк хуудас болон9904 5810, 99330509 дугааруудаас авна уу.

No description available.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments