Монгол Улс дэлхийн инновацын индексээр 58-рт бичигджээ
Дэлхийн оюуны өмчийн байгууллага болон АНУ-ын Корнелийн их сургуулийн хамтран гаргадаг Дэлхийн инновацын индексийн судалгаагаар Монгол Улс 58 дугаарт бичигджээ.
2019 онд тус жагсаалтын Инновацын гарц төрөлд Монгол Улс 44 дүгээрт бичигдэж байсан бол 2021 онд 55 дугаар байр хүртэл ухарсан үзүүлэлттэй байна.
Түүнчлэн 2021 онд Монгол Улс бага болон дундаж түвшний эдийн засагтай орнуудын жагсаалтад тавдугаарт бичигджээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, хөгжлийн түвшинтэй харьцуулбал энэ нь тооцооллоос давсан үзүүлэлт гэж судлаачид үзэж байна.