Украин газар нутгаасаа өгөх тохиролцоотой гал зогсоох гэрээг зөвшөөрөхгүй
Украин Москвагийн тавьсан шаардлагад нийцүүлж гал зогсоох тохиролцоонд хүрэхгүй гэдгээ бямба гарагт (2022.05.21) мэдэгдсэн байна. Сүүлийн үед барууны орнууд Украинд яаралтай гал зогсоох тохиролцоонд хүрэхийг уриалах болсон юм. Гэвч Украин газар нутгаа өгөх шаардлагатай гал зогсоох тохиролцоонд хүрэхгүй гэдгээ ийнхүү мэдэгдлээ. Дайн эхлэхээс өмнө Луганск болон Донбасс мужуудын газар нутгийн ихэнхийг салан тусгаарлагчдын хяналтад байсан билээ. Гэвч ОХУ Украины эзэмшдэг Донбасс мужийн бүсийг хяналтдаа авах зорилготой байгаа аж.
Володимир Зеленський өнгөрсөн шөнө мэдэгдэл хийхдээ “Донбасс дахь нөхцөл байдал маш хүнд байна” гэсэн байна. Тэрбээр нэмж хэлэхдээ ОХУ-ын зэвсэгт хүчин Словянск болон Сиеверодонецк хотууд руу довтолж байгаа ч гэсэн манай цэргүүд тэдний түрэмгийллийг тогтоон барьж байна хэмээжээ.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ