Нисэх буудлын урсдаг шатанд хавчуулагдсан эмэгтэйн хөлийг тайрчээ

Тайландын нийслэл Бангкок хотын нисэх буудлын урсдаг замд нэгэн зорчигч эмэгтэйн хөл хавчуулагдсан тул газар дээр нь тайрсан хэрэг гарчээ. Тодруулбал, 57 настай эмэгтэй Бангкокын Дон Муеан нийсэх буудлаас Нахон Си Таммарат мужийн чиглэлд нисэхээр хоёрдугаар терминал руу урсдаг замаар зорчиж байжээ.
Замд хавчуулагдсан хөлийг нь салгах аргагүй байсан тул эмч нар өвдөгнөөс дээгүүр тайрсан байна. Харин инженер мэргэжилтнүүд одоо урсдаг замыг хааж, ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *