|

Владимир Путиныг Сталин болон Хитлерээс аюултай хэмээжээ

Польш улсын Ерөнхий сайд Матеуш Моравецки Владимир Путиныг Сталин болон Хитлерээс илүү аюултай гэж үздэг хэмээжээ. Путины эрх мэдэлд илүү хөнөөлтэй зэвсгүүд мөн орчин үеийн хэвлэл мэдээлэл байгаа тул тэрбээр ийнхүү бодох болсон аж. Моравецки Хитлер, Сталин шиг дарангуйлагч бидний амьд байхад дахин гарч ирэх нь боломжгүй мэт санагдах ч түүх давтагддаг гэдгийг хоёрдугаар сарын 24 харуулсан хэмээжээ.

Тэрбээр “The Telegraph агентлагт зориулж нийтлэл бичихдээ “Энэ долоо хоногийн даваа гарагт Дэлхийн хоёрдугаар дайн төгссөнийг тэмдэглэдэг парад Москвад болж өнгөрсөн. Владимир Путин дахин нэг удаа ОХУ Нацизмыг ялсан гэх домгийг дэлхий дахинд толилууллаа. Улаан арми Нацист Германыг ялан дийлсэн ч бусад улсуудыг боолчилж байсан гэх үнэнийг тэр үл ойшоов” гэсэн байна.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments