УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар Х.Баттулга, Ж.Батсуурь, Н.Алтанхуяг нарын нэр яригдаж байна

Ардчилсан нам ес дэх удаагийн парламентын сонгуулиар УИХ дахь 11 суудлаа 42 болгож чадсан. Өнөөдөр тус намынхан УИХ дахь төлөөллөө хэнээр ахлуулах шийдвэр гаргахаар хэлэлцэж байгаа ажээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар Х.Баттулга, Ж.Батсуурь, Н.Алтанхуяг нарын нэр яригдаж буй юм байна.

Халтмаагийн БАТТУЛГА

    • 1979 – 1990 онд Самбо бөхийн улсын шигшээ багт тамирчин
    • 1982 – 1990 онд Дүрслэх урлагийн байгууллагад зураач
    • 1990 – 2004 онд “Женко” ХХКомпанийн Ерөнхий захирал
    • 1997 – 2004 онд “Баянгол зочид буудал” ХКомпанийн гүйцэтгэх захирал
    • 1999 – 2004 онд “Мах Импекс” ХКомпанийн гүйцэтгэх захирал
    • 2004 – 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
    • 2008 – 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд
    • 2008 – 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
    • 2012 – 2016 Монгол Улсын Их Хурлын гишүүн
    • 2012 – 2014 Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд
    • 2006 – оноос Жүдо бөхийн Холбооны Ерөнхийлөгч
    • 2017 – 2021 Монгол Улсын Ерөнхийлөгч
    • 2024 – Улсын Их Хурлын гишүүн
Жамбалын БАТСУУРЬ
  • 1992-1994 онД “Монголын хөрөнгийн бирж”-ийн дилер
  • 1994-1999 онд “Молор импекс” ХХК-ийн захирал
  • 1999-2000 онд “Дөрвөлт” ОНӨҮГ-ын дарга
  • 2005-2007 онд Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын дэд дарга
  • 1997-2017 онд Сүхбаатар аймгийн Ардчилсан намын дарга
  • 2008-2016 онд Сүхбаатар аймгийн Засаг дарга
  • 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон нутаг, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

Норовын АЛТАНХУЯГ

  • 1996 онд УИХ-ын гишүүн,
  • 1998 онд Монгол Улсын Хөдөө Аж Ахуй, Үйлдвэрийн сайд
  • 2004 онд Эвслийн засгийн газрын Сангийн сайд
  • 2008 онд УИХ-ын гишүүн,
  • 2008-2012 онд Монгол Улсын тэргүүн шадар сайд
  • 2008 онд Ардчилсан Намын 5 дахь даргаар томилогдсон.
  • 2009 онд Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч (1 хоног)
  • 2012 онд Ерөнхий сайдаар томилогдож Шинэчлэлийн засгийн газрыг байгуулан ажилласан.
  • 2020 онд УИХ-ын гишүүн
  • 2024 онд УИХ-ын гишүүн

Тус бүлгийн даргаар өмнөх парламентад Одонгийн Цогтгэрэл ажиллаж байв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *