ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Аргын тооллын 9 сарын 6, Ангараг гараг. Билгийн тооллын 11

НАМРЫН ТЭРГҮҮН ШАР БИЧ САРЫН ЗУРГААН ЦАГААН ХАР НОХОЙ ӨДӨР

  • Үс засуулвал: Эрхтэн хурц болно.
  • Наран ургах, шингэх: 06.17-19.25
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
  • Суудал: Мод

Суулга одтой, хар нохой өдөр. Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *