Олимпын эрхийн тэмцээнд Монгол Улсын ТАВАН тамирчин оролцож байна

Чөлөөт бөхийн Ази тивийн бөхчүүдийн олимпын эрхийн төлөөх тэмцээн өнөөдөр /2021.04.10/ Казахстаны Алматы хотноо эхэллээ. Үүнд Монголын эрэгтэй, эмэгтэй тамирчид тус бүр таван жинд хүчээ сорих юм.

Өнөөдрийн тэмцээнд хүч үзэх Монголын 5 бөхийг танилцуулбал, 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга, 74 кг-д ОУХМ Б.Бат-Эрдэнэ, 86 кг-д ОУХМ Г.Ганхуяг, 97 кг-д ОУХМ Ө.Батзул, 125 кг-д ОУХМ М.Лхагвагэрэл нар өрсөлдөнө.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *