УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “бантаж”, хадам аавынхаа тэтгэврийн тооцооллыг шалгуулахаар болжээ

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн  хадам аавынх нь тэтгэвэр хоёр дахин нэмэгдэж, 1 сая 39 мянган төгрөг болсон нь зөв үү гэдгийг шалгуулахаар Нийгмийн даатгалын газарт хандахаар болжээ.

Учир нь 550 мянган төгрөгийн тэтгэвэр авч байсан ахмадуудын тэтгэвэр итгэлцүүрээр 770 мянган төгрөг болж, нэмэгдэх ёстой байтал Ж.Чинбүрэн гишүүний хадам аавын тэтгэвэр ямар аргачлалаар бодсон болоод 550 мянгаас 1 сая 39 мянган төгрөг болж, хоёр дахин өсөв гэдэгт  гишүүд ч анхаарал хандуулах болсон.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Нийт тэтгэвэр авагчдын 85 хувь нь буюу 270 мянга орчим ахмадын тэтгэвэр 50 мянгаар нэмэгдэж, 550 мянга болсон.  550 мянган төгрөгийн тэтгэвэр авч байсан ахмадынх итгэлцүүрээр 770 мянга орчим болохоор байгаа.  Гэтэл Ж.Чинбүрэн гишүүний хадам аавынх 1 сая 39 мянган төгрөг болсон нь маш олон хүнд эргэлзээ төрүүлж байна. Нягтлах ёстой” гэж байр сууриа илэрхийлсэн.

 Үүнээс болсон уу, эсвэл олон нийтийн шүүмжлэлтэй тулсанаас болов уу Ж.Чинбүрэн гишүүн “Тэтгэврийг зөв бодов уу, алдаа гарав уу гэдгийг шалгуулна. Эргээд албаны хүний томъёололтойгоор тайлбар гаргана” гэж мэдэгдээд буй юм.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments