Унаач хүүхдийн эцэг, эхтэй байгуулсан гэрээгээ нотариатаар баталгаажуулаагүй бол бүртгэхгүй

Хурдан морины комиссын гишүүд, цэргийн 300 гаруй алба хаагч 40 гаруй машин техниктэй Хүй долоон худагт байрлан ажиллаж эхэлжээ.

Үндэсний их баяр наадмын үеэр  хурдан морины унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах , тэдний эрхийг хамгаалах талаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтэс хяналт тавьж ажиллах юм байна.

Хурдан морины унаач хүүхдүүдийг бүртгэх шаардлага:

  • Унаач хүүхдийг гэнэтийн ослын даатгалд заавал хамруулна.
  • Унаач хүүдийн эцэг, эх, асран хамгаалагчтай нь гэрээ хийнэ.
  • Гэрээг нотариатаар баталгаажуулна.
  • И-Монголиа цахим хуудсаар гэрээг баталгаажуулж болно.
  • Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хувцас хэрэглэлийн стандарт хангасан байх ёстой.

Хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчтай гэрээ байгуулаагүй, гэрээгээ нотариатаар гэрчлүүлээгүй бол бүртгэхгүй. Эдгээр мэдээлэл, гэрээг нягталж бүртгээд тусгай карт олгоно. Бариан дээр энэ картаар унаач хүүхэд мөн, бишийг нягтлан шалгана. Стандартын хувцас, хэрэглэлгүй хүүхдийг уралдааны замд гаргахгүй хасна. Түүнчлэн уралдааны дүрэмд харшилсан эд хэрэгслүүдийг ашиглуулахыг хориглоно.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *