БНХАУ-д хөл хорионы улмаас “Starbucks” компанийн борлуулалт буурчээ
БНХАУ-ын хөл хорионы улмаас “Starbucks” компанийн борлуулалт “Wall Street”-ын таамагласнаас буурсан байна. Сүүлийн жилүүдэд БНХАУ-д кофены хэрэглээ ихэссэн учир тус компани салбаруудаа нэмсэн ч борлуулалт 23 хувиар багасжээ. Харин Хойд Америкт 12 хувиар нэмэгдсэн байна.
Нэг ч ковидийн халдваргүй байх бодлогыг баримталж буй БНХАУ хатуу хөл хорионы дэглэм баримталж эхэлсэн. Үүний улмаас Хятадын зах зээлд томоохон байр суурь эзэлдэг Apple, Kering, Taco Bell компаниудын үйл ажиллагаанд саад учруулж, өсөлтийг удаашруулжээ. Шанхайд хөл хорио тогтоосонтой холбогдуулан “Starbucks” компани гуравдугаар улирлын үр дүнд илүү уналтад орно хэмээн тооцоолж байгаа аж. Гэсэн хэдий ч БНХАУ дахь “Starbucks”-ын бизнес эрхлэлт АНУ-аас давна гэж тус компанийн гүйцэтгэх захирал Ховард Шульц хэлжээ.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ