Саудын Араб 120 км урттай хоёр шилэн цамхаг барихаар төлөвлөж байна

Саудын Араб 120 километр урттай хоёр шилэн цамхгийг 1 их наяд ам.доллароор барихаар төлөвлөж байна. Тус улсын ханхүү Мухаммед бин Салман Ал Сауд тэрхүү цамхгийг барих төлөвлөгөөг гаргажээ. “Wall Street Journal” анх тэрхүү цамхгийн төлөвлөгөөний баримт бичгийг ил болгож мэдээлсэн байна.

120 км урттай тус хоёр цамхгийг “Neom” хэмээн нэрлэсэн бөгөөд, Нью-Йорк хотод байрладаг 381 метр өндөр “Empire State Building”-ээс өндөр байх аж. Бүтээн байгуулалтын ажил Акабагийн булангаас эхлүүлэн барьж, дотор нь Саудын Арабын засгийн газрыг байршуулах цогцолбор гэх мэт зүйлс барихаар төлөвлөж байгаа юм. Тус улсын ханхүү 2030 он гэхэд цамхгуудыг барьж дуусгах хүсэлтэй байгаа ч зарим инженерүүд бүтээн байгуулалтын ажилд 50 жил шаардаж магадгүй хэмээжээ.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *