Автомашинд андуурч суусан 18 настай охиныг буудсан хэрэг АНУ-д дахин гарлаа
АНУ-ын Техас мужид зогсоол дээр автомашинаа андуурч суусан 18 настай хөгжөөн дэмжигч охин зэвсэгт халдлагад өртжээ. Тодруулбал охин супермаркетын зогсоолд андуурч бусдын машинд суугаад уучлал гуйгаад холдсон ч, 25 настай эрэгтэй буу гаргаж түүнийг хойноос нь буудсан байна. Охин хөл болон нуруундаа хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд биеийн байдал хүнд байгаа аж.
Сүүлийн үед хаалга андуурах гэх мэтээр гэмгүй хүмүүс буудуулж нас барсан, гэмтсэн тохиолдлууд АНУ-д тасрахгүй байна.