|

Жонни Депп бага байхдаа гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг байсан талаар ярьжээ

Алдарт жүжигчин Жонни Депп хуучин эхнэр Амбер Хердийг нэр хүндэд халдсан хэргээр шүүхэд өгсөн. Тэрбээр одоо болж буй шүүх хуралд шүүгчдийн өмнө гэрчээр үг хэлэхдээ бага байхдаа ээж нь хэрхэн түүнд гар хүрч, сэтгэл зүйн дарамт үзүүлдэг байсан талаар ярьсан байна.

Депп нэг нүдэндээ бараг хараагүй бөгөөд түүний ээж энэхүү хөгжлийн бэрхшээлээр нь доог тохуу хийдэг байжээ. Тэрбээр үүний талаар ярихдаа “Намайг нэг нүдэт ээ гэх мэтээр яаж л бол яаж доромжилдог байсан. Хэлсэн үг нь, сэтгэл зүйн дарамт бол бие махбодын хүчирхийллээс илүү хэцүү санагддаг байсан. Зодуулахад дасаж, тэвчиж болдог бол сэтгэл зүйн асуудал л намайг урж хаясан” хэмээжээ. Депп үг хэлж байхдаа тэрбээр Амбер Хердийг нэг ч удаа цохиж байгаагүй гэдгээ хэлсэн юм.

Тэдний хооронд яг юу болсон бэ?

Жүжигчид 2012 онд үерхэж эхэлсэн бөгөөд 2015 онд хуримласан. Гэвч хосууд жил, гурван сарын дараа салж, Херд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон хэмээн шүүхэд гомдол гаргасан байна. Гэвч үүнтэй холбоотой шүүх хурал болохоос хэдхэн цагийн өмнө тэд тохиролцоонд хүрсэн юм. Уг тохиролцоогоор Депп Хердэд 7 сая ам.доллар өгч хосууд зам замаа хөөжээ. Гэтэл 2018 оны арван хоёрдугаар сард Херд “Washington Post” агентлагт гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн талаар нийтлэл бичүүлсэн аж.

Тэрбээр Деппийн нэрийг тус нийтлэлдээ дурдаагүй юм. Гэсэн хэдий ч Депп тус явдлын дараа хүчирхийлэл үйлдсэн гэх шалтгаанаар“Fantastic Beasts”, “Pirates of the Caribbean” кино уран бүтээлүүдээс хасагдсан байна. Чухам энэхүү нийтлэлээр өөрийнх нь нэр хүндэд халдсан хэмээн Депп Хердийг шүүхэд өгч 50 сая ам.доллар нэхэмжилсэн юм.

Эх сурвалж: Unilad, BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *