Нигери улсын сүмд галт зэвсэгтэй этгээдүүд халдаж 50 хүн нас баржээ

Нигери улсын Ово хот дахь католик сүмд галт зэвсэгтэй этгээдүүд халдсаны улмаас олон хүн нас барсан аймшигтай хэрэг ням гарагт (2022.06.06) болжээ. Гэгээн Фрэнсисийн сүмд Пентекостын өдрөөр хүмүүс олноороо цугларсан үед халдагчид гал нээсэн байна. Нас барагсдын дунд олон хүүхдүүд байсан хэмээн тус хэрэг болсон мужийн албан тушаалтан Огунмоласуя Олуволе хэлжээ.

Халдлагын улмаас хэдэн хүн амь насаараа хохирсон талаар албаныхан мэдээлэл хараахан хийгээгүй байгаа аж. Харин Ово хотод ажилладаг нэгэн эмч тус хэргийн улмаас нас барсан 50 гаруй хүний цогцсыг эмнэлэгт авчирсан гэжээ. Нигери улсын Ерөнхийлөгч Мухаммаду Бухари болсон явдлыг “Юу ч тохиолдсон бай, манай улс ёрын муу хүмүүст бууж өгөхгүй. Түнэр харанхуй хэзээ ч гэрэл гэгээг ялахгүй” хэмээсэн байна.

Эх сурвалж: CBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *