Чили улсын “Супер баатар нохой” хог хаягдалтай тэмцэж байна

Сэм нэртэй нохой Чили улсын нийслэл дэх цэцэрлэгт хүрээлэнг цэвэрхэн байлгахын төлөө ажиллаж байна. Хог хаягдлыг цуглуулах нь тэнд амарч, зугаалж буй хүмүүст үлгэр дуурайлал болгох зорилготой аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сард л гэхэд Сэм болон түүний эзэн Гонзало Чианг нар хотын хамгийн том ногоон бүсийг бохирдлоос хамгаалахын тулд 602 амны хаалт, 585 хуванцар сав, 304 лааз, мөн хувцас, малгай, хүнсний сав баглаа боодлын хогийг түүжээ.

Сэм сурах бичигт гардаг шог зурагтай ижил ногоон нөмрөг өмсдөг учраас түүнийг тус хотын хүүхдүүд андахгүй аж. Мөн тэр цахим орчинд хүртэл нэлээдгүй нэр хүндтэй. Сэмийн цэвэрлэхэд тусалдаг цэцэрлэгт хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Эдуардо Виллалобос “Сэм, Гонзало нар хог хаягдлаа ангилан ялгаж хаях тухай үйл ажиллагааг зохион байгуулахад бидэнд хамгийн их дэм болсонгэжээ. Тэд өөрсдийн хог хаягдлын тухай кампанит ажлыг эхлүүлэхийн тулд аялагчдын анхаарлыг ихээр татдаг Сэмийн дүр төрхийг ашиглахаар шийджээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *