50 настай эрэгтэй автомашины эд ангид хавчуулагдаж амь насаа алджээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн “Гүн гашуун” гэдэг газар ачааны машины араас суудлын тэрэг мөргөж хүн хавчуулагдсан тухай дуудлагыг нэгдүгээр сарын 26-ны өдрийн 11:40 цагт холбогдох албаныхан хүлээн авчээ.

Дуудлагын дагуу Аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид очиход “Лексус РЭкс450” загварын суудлын автомашин, “Норд бенз” загварын ачааны автомашины хоосон чиргүүлийн араас мөргөж суудлын автомашины жолооч 50 настай, эрэгтэй Г эд ангид хавчуулагдаж нас барсан байсныг 2 цаг 21 минут ажиллаж цогцсыг гарган тус сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгчид шилжүүлэн өгчээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments