Украины гадаад хэргийн сайд ОХУ-ыг террорист бүлгэмээс дор хэмээжээ
Украин улсын гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба ням гарагт /2022.04.03/ ОХУ–ыг экстремист үзэлтэй террорист бүлгэм болох “ISIS”-ээс долоон дор хэмээжээ. Тэрбээр Олон улсын эрүүгийн шүүх Буча тосгонд ирж дайны гэмт хэргийн баримтуудыг цуглуулах хэрэгтэй гэсэн юм. Тус тосгонд ОХУ дайны гэмт хэрэг үйлдсэн хэмээн барууны орны удирдагчид хүчтэй буруушаасан байна.
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон хэлэхдээ ОХУ дайны гэмт хэрэг үйлдэж буйг харуулсан дахин нэг баримт илэрлээ хэмээсэн юм. Мөн Германы Дэд канцлер Буча хотын аллагыг аймшигтай дайны гэмт хэрэг гэжээ.
Үүнтэй холбоотой ОХУ мэдэгдэл хийхдээ цэргүүд Буча тосгонд энгийн иргэдийн амь насанд хүрээгүй гэсэн байна. Мөн Оросын цэргүүд ухарсны дараа авсан тус тосгоны зургуудыг барууны хэвлэл мэдээллүүдэд зориулж Украины бүтээсэн зураглал хэмээн ОХУ мэдэгджээ. Украины орон нутгийн албан тушаалтнууд Бучагаас гадна Киев хотын ойролцоох Ирпин, Хостомель тосгонуудад энгийн иргэдийн цогцос олдсон мэдээлсэн байна.
Эх сурвалж: The Guardian
Б.БУЯНДОРЖ