“Д.Эрдэнэбилэг Монголын Эль Чапо юм даа”
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр танхимынхаа сайд нарын хамт мэдээлэл хийсэн. Энэ үеэр Хөгжлийн банкны томоохон зээлдэгч “Сахал” Д.Эрдэнэбилэг гэх хүнд яагаад хариуцлага тооцохгүй байгаа гэх асуудал хариулт өглөө.
Тэрбээр “Д.Эрдэнэбилэг гэдэг хүн Монголын Эль Чапо юм даа. Монголбанк энэ хүний охин компани, Хөгжлийн Банк нөгөө охин компани нь. Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан шийдвэрээс нь харж болно. Тэгэхээр энэ бол хэтийдсэн үг биш. Монголын шүүгчдийг бүгдийг нь томилдог. М.Батсууриас эхлээд томилсон хүн нь шүүгчээр ажиллаж байна. Тухайн үеийн Тагнуулын Ерөнхий Газар, Улсын Ерөнхий Прокурор энэ хүний удирдлагаар ажилладаг байсан.
Хөтөлтэй холбоотой асуудлыг бид шийдсэн. Энэ бол хэн нэгэн хүний хувийн өмчит халдсан асуудал биш. Д.Эрдэнэбилэг гэдэг хүнтэй миний бие хувийн өс хонзон зангидаж байгаа зүйл огт биш.Эрдэнэт, Хөтөл, Хөгжлийн Банк дээр асуудал үүсгэж байгаа зүйл байхгүй. Парламент, Засгийн газраар хэлэлцэх ёстой байсан зүйлийг Ерөнхий сайдын захирамжаар хийсэн хүн байсан учраас тэмцсэн. Уг асуудлыг хуулийн хүрээнд шийдэх ёстой” гэв.