Жо Байден Владимир Путиныг дайны гэмт хэрэгтэн гэжээ

Даваа гарагт (2022.04.04) АНУын Ерөнхийлөгч Жо Байден Владимир Путиныг дайны гэмт хэрэгтэн хэмээн буруушааж, хийсэн хэргийг нь шүүхийг уриалсан байна. Мөн тэрбээр Орос цэргүүдийн Украин хийсэн аймшигтай зүйлсийн хариуд ОХУ-ын эсрэг тавьж буй хоригоо нэмэгдүүлэх арга хэмжээ авах тухай ярьсан юм.

Байден нэмж хэлэхдээ “Бид Украинд үргэлжлүүлэн тулалдахад нь хэрэгтэй зэр зэвсгээр тусламж үзүүлэхээ зогсоож болохгүй. Мөн нарийн баримт нотолгоог цуглуулж дайны гэмт хэргийн шүүх хурал хийх хэрэгтэй. Буча тосгонд хүлээн зөвшөөрөхийн аргагүй зүйл болсон бөгөөд хүн болгон юу болсныг харсан” гэсэн байна.

Мөн барууны орны бусад удирдагчид Буча хотод ОХУ дайны гэмт хэрэг хийсэн гэж буруушаасан. Тухайлбал Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон ОХУ дайны гэмт хэрэг үйлдэж буйг харуулсан дахин нэг баримт илэрлээ хэмээсэн юм. Мөн Мөн Германы Дэд канцлер Буча хотын аллагыг аймшигтай дайны гэмт хэрэг гэжээ.

Эх сурвалж: The Guardian

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *